Moblog буюу Зайнаас бичихдээ яаж бичих вэ?
Moblog гэдэг нь Mobile blogging буюу гар утас ашиглан блогоо бичих арга юм. Одоогоор манай сайт SMS ашиглах боломжгүй бөгөөд та хэрвээ гар утаснаасаа мэйл бичих боломжтой бол нэт рүү оролгүйгээр гар утаснаасаа блогоо бичиж болох юм. Үүний тулд та зайнаас бичих блогоо сонгоод бичлэгүүд хэсгээс Зайнаас бичих гэдэг дээр дарж Зайнаас бичихийг идэвхижүүлэх гэдгийг <Тийм> болгох хэрэгтэй. Мөн бичлэгээ шууд блогтоо гаргах эсэхээ зохицуулна. Үүний дараа Зайнаас бичих э-мэйл хаяг буюу гар утасныхаа э-мэйл хаягийг оруулаад хадгална. Ингэхэд Таний нууц э-мэйл хаягийг хуудасны дээд хэсэгт гаргаж өгнө. Та үүнээс хойш энэ нууц хаяг руу мэйл явуулахад таний блогт тань явуулсан бичлэг тань орж байх болно. Мэдээж нууц мэйл хаягаа өөр хүнд мэдэгдэж болохгүй гэдгийг санаарай.
Хэрэв таны хайсан мэдээлэл олдохгүй байгаа бол энд дарж манай албан ёсны блогт сэтгэгдэл бичиж, эсвэл энд дарж бидэнтэй холбоо барьж асууж болно.
ОДА руу буцах | Нүүр хуудас руу буцах |